Их Британи Сирийн дайныг зогсоохын тулд юм хийсэн үү?

Их Британи Сирийн дайныг зогсоохын тулд юм хийсэн үү?


8 жил

Оросын НҮБ дахь элчингийн орлогч Владимир Сафронков “Сирид, та нар хариуцлага хүлээдэг үү? Үгүй биз дээ” гэж Мягмар гарагт болсон НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр хэлжээ.

“Бүх юм Сирийн дэглэмийг өөрчлөх хэрэгцээнд тулгуурлаж байна” гэж хэмээн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тэр шүүмжиллээ.

“Энэ Сирийн дэглэмд улайрсан байдал НҮБ-ын Аюулгүй Байдлын ажилд садаа болж байна. Их Британи Сирид юу  ч хийхгүй байна” гэж Сафронков нэмж хэлсэн байна.

Сирийн дэглэмд улайрсан байдал НҮБ-ын Аюулгүй Байдлын ажилд садаа болж байна.

“Үгүй юм байна. Та нар ганц л юм хийдэг гэдэг чинь үнэн. Тэр бол өдөөн хатгах маягт л гаргадаг” гэжээ.

Сафранковт хариу болгон Британий элчин Марк Райкофт “Та нарт энэ аймшиггүй утгагүй дайралтыг дуусгах төлөвлөгөө юу байна? Бидэнд төлөвлөгөө байсан...Та нар Ассадыг хамгаалах гээд үүнээс татгалзан.” 

Өнгөрсөн 2-р сард Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Ассадын эсрэг санкц тавих гэхэд Орос, Хятад хоёр хориглоод байв.

Райкофтын хэлсэнээр Орос, Хятад хоёр тэгэж хориглосноос болж Ассад Хан Шейхоунд химийн дайралт хийсэн гэж дурджээ.

Сафранков Райкофтын  хариултыг ‘дипломат стандартыг зөрчсөн хүлээн зөвшөөрөшгүй’ гэжээ. Нэмээд Сафронков Райкофтоос Их Британи Сирийн асуудлыг шийдэхэд юу ч хийж байгаад л хариулт өгөх ёстой гэв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү