Алдаатай зурагтай картыг иргэдэд худалдаалжээ

Алдаатай зурагтай картыг иргэдэд худалдаалжээ


8 жил

Нийтийн тээврийн төлбөрийн хэрэгсэл болох цахим карт нь олон төрлийн зураг дизайнтайгаар гарч зорчигчдын гарт хүрдэг билээ. 2017.03.31-нд дараах загвар бүхий картын дунд алдаатай зурагтай хэвлэгдэж ирсэн буцаах гэж байсан картууд тус компанийн ажилтны буруугаас гэрээт цэгүүдэд хүргэгдэж иргэдийн гарт очсон байна.

Иймээс алдаатай зурагтай картыг иргэдэд худалдаалсанд Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн зүгээс нийтийн тээврээр зорчигч та бүхнээс албан ёсоор уучлалт хүсье. Тус карт нь ашиглалтын хувьд ямар нэгэн асуудалгүй хэвийн ажиллана.

Алдаатай зурагтай картыг худалдан авсан иргэд 2017.04.20-ноос тодорхой хугацаанд тус компанийн хэрэглэгчийн төвд ирж картаа үнэгүй солиулан авах боломжтой.

Улаанбаатар Смарт Карт ХХК

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү