1. Мягмар гарагт Сирийн Идлиб хотын Хан Шейхун тосгонд болсон дайралтын улмаас 70 гаруй хүн амиа алдаж, 100 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал нь хүнд байгаа хэдэн арван хүмүүсийг Турк руу шилжүүлсэн гэж мэдээлээд байна.
2. Сирийн засгийн газар дайралт явуулаагүй гэдгээ мэдэгдсэн.
Оросын талаас Сирийн засгийн газрын агаарын дайралтанд босогчдын химийн зэвсэгийн агуулах өртсөнөөс болж хийн хордлого болсон гэсэн. Үнэхээр Сирийн арми Хан Шейхунд босогчдын үйлдвэр лүү агаарын дайралт хийснээ үгүйсгээгүй юм. Ингэхдээ тэд Оросын Su-22 гэх химийн бодис тээвэрлэх боломжгүй байлдааны онгоцыг ашигласан байна.
3. 2013 онд Башар аль-Ассад өөрийнхөө ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж Обама буруушаагаад байсан. НҮБ-ын зэвсэгийн мөрдөгч Обамагийн үгийн араас мөрдөхөд жинхэнэ эзэн нь Сирийн босогчид байсныг тогтоогоод байв. Башар аль-Ассадад өөрийнхөө ард түмэн рүү химийн зэвсэгээр дайрах шаардлага байгаа гэж үү?
4. Барууны хэвлэлүүдийн зэвсэгийн мэргэжилтнүүд гэх эх сурвалжууд дайралтанд хэрэглэсэн гээд байгаа сарин хийг хийх боломж босогчдод байхгүй гэжээ. Гэтэл Токиод болсон сарин хийн дайралтын дараа Токиогийн Олон Улсын Христын Их Сургуулийн химийн проффесор Тасака Кова сарин хийг дунд шатнаас нь хийж эхэлвэл бодисуудыг л нийлүүлэхэд хангалттай гэж байлаа. Тэгэхээр сарин хийг хийх боломж босогчдод байхгүй гэдэг нь няцаагдаж байна. Башар аль-Ассад ч өмнө нь сарин хийг яагаад гал тогооны хий гэж нэрлэдэг тухай хариулж байсан.
5.Халдлагад сарин хийг хэрэглэсэн гэж одоогоор үзээд байгаа ч эргэлзээтэй байна. Сарин хий бол үхэлд хүргэх аюултай. Хийн эргэн тойронд байгаа тохиолдолд хамгаалалтын хувцас өмсөх ёстой. Тухайлбал, 1995 онд Токиод болсон сарин хийн хадлагын дараа аврах багийхан зориулалтын хувцас, бээлийтэй ажилласан.
Тэгвэл Хан Шейхунд аврах багийн ажиллагаа явуулсан гэх Цагаан Дуулгатнууд яагаад нүцгэн гараараа хохирогчдод хүрсэн бэ?