Ашигт малтмал, газрын тосны газар нь улсын төсөвт эхний гурван сарын байдлаар 57.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 61.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Тодруулбал, газрын тосны экспортын орлогоос 47.7 тэрбумыг төвлөрүүлжээ.
Дашрамд өгүүлэхэд, Энэтхэгийн талын санал болгож буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн нарийвчилсан ТЭЗҮ /Detailed Project Report/-ийг боловсруулах компанийг сонгон шалгаруулах мэргэжлийн ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр байгуулахаар шийдвэрлээд байна.