Шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна

Шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна


8 жил

Энэ оны гуравдугаар сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 72, Аи-92 автобензин 42, дизелийн түлш 42, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна.

Дэлхийн зах зээл дээр 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 385.98 ам.долл /баррель 50.80 ($)/, “WTI” төрлийнх 374.31 ам.долл /баррель 47.97 ($)/ ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.85 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.66 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод Содмонгол групп ХХК хамгийн хямд үнээр буюу Аи-92 автобензиныг 1580₮, Дизель түлшийг 1690₮ -өөр харин бусад компаниуд Аи-92 автобензиныг 1630₮, Дизель түлшийг 1720₮-өөр борлуулж байна.

 

ЗАРИМ КОМПАНИУДЫН ЖИЖИГЛЭН БОРЛУУЛАЛТЫН  ҮНЭ  /Улаанбаатар хотод/

 
 

Компаний нэр

А-80 /литр/

АИ-92 /литр/

АИ-95 /литр/

ДТ  /литр/

 

1

"Шунхлай"ХХК

1 465

1 625

1 815

1 715

 

2

"Сод Монгол"  ХХК

1 470

1 580

1 750

1 690

 

3

"Магнай трейд"ХХК

1 480

1 630

1 820

1 720

 

4

"Петровис"ХХК

1 480

1 630

1 810

1 720

 

УБ хотын дундаж үнэ

1 474

1 616

1 799

1 711

 

Бөөний борлуулалтын хувьд А-80 автобензин 1310-1430₮, Аи-92 автобензин 1450-1510₮, Дизель түлш 1470-1590₮, Орон нутагт А-80 автобензин 1350 -1580₮, АИ-92 автобензин 1460-1690₮, Дизель түлш 1500-1820₮-өөр худалдаалагдаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү