Дорнод аймагт 2016 онд нийт 819.5 тн ноос бэлтгэх боломжтой байснаас 418.8 тн ноос буюу 51.1 хувийг бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаан, малчдын гарт 376.9 сая төгрөг, сумдын төрийн санд 41.8 сая төгрөг төвлөрүүлжээ. Өмнөх онтой харьцуулахад урамшуулалд хамрагдсан малчин өрх 17.6 хувиар, ноос 22.4 хувиар, 176.2 сая төгрөгөөр өсчээ.
Тус аймгийн хэмжээнд нийт 485828 толгой ямаанаас 121.4 тн ноолуур бэлтгэх боломжтой гэсэн судалгаа байна.
2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар:
Ноолуур 100000-103000 төгрөг
Үхрийн шир 20000-30000
Адууны шир 20000-25000
Ямааны арьс 15000 төгрөгийн үнэ ханштай байна.