Технологиор ирээдүйг илэрхийлсэн нь

Технологиор ирээдүйг илэрхийлсэн нь

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Миланы Дизайны Долоо хоногийн үеэр Японы дизайнер Токужин Ёшиока LG-тэй хамтран том хэмжээний инсталляц гаргалаа. TOKUJIN YOSHIOKA x LG: S.F_Senses of the Future буюу Ирээдүйн Мэдрэмж нэртэй бүтээл хүн ба байгалийн хамаарлыг дүрсэлжээ.

Үзэсгэлэнд Токужин Ёшика өөрийн экспериментал дизайны техникийг LG-ийн технологитой хослуулжээ. Үзэсгэлэн хүмүүсийн өдөр тутмын амьдралд хамгийн их тохиодог обьект буюу S.F сандлаар дамжуулж ирээдүйн төлөөх найдварыг илэрхийлсэн аж. Тавигдсан сандлууд энгийн биш бөгөөд ирээдүйг зөгнөсөн мэт, футуристик хэв маягтай.

 Инсталляцад гарсан 17 ширхэг S.F сандал LG-ийн OLED хэмээх 15 мм-ийн зузаан дэлгэцтэй холбогдсон байв.

Түүнчлэн үзэсгэлэнд 16 метр өргөн, 5 метр урт бүтэцтай, 30.000 OLED гэрлийн модулуудаас бүтсэн хана байлаа. Хана гэрлийн цацрагийг зөөлнөөр хөдөлгөснөөр нартай өдөр төрдөг тохилог, дулаан сэтгэлийг буулгахаар оролдсон аж.

Бүх зураг ©Design Boom

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү