Наймдугаар сард аварга роботууд тулалдана

Наймдугаар сард аварга роботууд тулалдана


8 жил

2015 онд МегаБот роботыг бүтээсэн Америк инженерүүд Япончуудын бүтээсэн Куратас роботыг тулаанд дуудсан. Тэгвэл хоёр жилийн дараа эдгээр мекүүд хоорондоо тулалдах тов дахин гарлаа.

МегаБотын зарласнаар тулаан наймдугаар сард болно. Америкчуудын бүтээсэн робот 4,8 метр өндөр, 12 тонн жинтэй бөгөөд дотор нь хоёр хүн сууж болно.
 
Гэхдээ өнгөрсөн хугацаанд роботыг бүтээх явцад оруулж байсан бичлэгт эцсийн байдлаар бэлэн болсон загварыг огтхон ч харуулаагүй юм. Харин удахгүй оруулах бичлэгт бүрэн угсарч дууссан роботыг үзүүлэх юм.

dims-083027-1042875673
 
Японы Суидобаши хүнд үйлдвэрийн бүтээсэн Куратас робот нь дотор нь мөн л хүн сууж болдог 3,9 метр өндөртэй бөгөөд 1,3 сая ам. долларын үнэтэй. Одоогийн байдлаар роботуудын тулаан хаана болох нь тодорхойгүй бөгөөд өмнө нь төлөвлөсөн газартаа болж чадаагүй учраас энэ удаад нууцлахаар шийджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.116.xxx] 4 жил
Би монгол хүн