Гүүрээр холбогдсон тэнгэрт тулсан барилгууд

Гүүрээр холбогдсон тэнгэрт тулсан барилгууд

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Америкийн Shop Architects архитектурын фирмийн газраас 90 метрийн өндөрт, холбогч гүүртэй, зэс хавтангаар бүрхсэн, нэг нь бөхийсөн хэлбэртэй хоёр тауэр ашиглтанд ороод байна.  

 Нэг барилга нь 48 давхар ба бөхийсэн хэлбэртэй нь 41 давхар.

27-29 давхарын хооронд хоёр барилгыг холбосон хоёр давхар гүүр нь усан сан, халуун банн, бар ба оршин суугчдад зориулсан лоунжтай.

Хоёр барилга дотроо фитнесс төв, йогийн студи, спа өрөө, Турк хэв маягийн гантигтай усан сан, гал тогоо, хүүхдийн өрөө зэргийг агуулжээ.

Нийтдээ барилгууд 5.574 метр квадрат ба 761 талбай, студи байраас авхуулаад гурван өрөө хүртэл 300 янзын бүтэцтэй орон сууцтай. Манхэттенд байрлалтай хоёр тауэрын орон сууц сарын 3.200 долларын түрээсний үнээр зах зээлд гарч эхэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү