2017 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 7-нд говь тал хээрийн нутгаар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 7, 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.