Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн болно

Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн болно


8 жил

 Дотооддоо үйлдвэрлэн МУ-ынхаа хэрэгцээг бүрэн хангаж байгаа  цөөн салбаруудын нэг нь ажлын хувцас юм байна..  “АЖЛЫН ХУВЦАС ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ-2017 үзэсгэлэн  энэ сарын 06-07 ны өдрүүдэд МХАҮТ-д болох юм.  Оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг таниулж сурталчилан Монгол Улсын оёдлын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зөв хэрэглээг таниулан дэлгэрүүлснээр хөдөлмөрийн осол эндлээс урьдчилан сэргийлэх зорилготой.  Энэхүү үзэсгэлэн нь анх удаа болж байгаа бөгөөд оёдлын компаниуд нэгдэн бие даан зохион байгуулж байгаа, оёдлын чиглэлээр сурдаг хүмүүсийг дэмжин хөгжүүлж, ур чадвар олгох тэмцээнтэй хамт болж байгаагаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

 Үзэсгэлэнгийн  үеэр оёдол дизайны чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцдаг  оюутан сурагчдын дунд зарласан “ХУВЦАС БУРХАН” ажлын хувцасны загвар зохион бүтээх уралдааны эцсийн шалгаруулалт, мөн шинэлэг загвартай ажлын хувцасны ЗАГВАРЫН ШОУ зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд төлөвлөгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү