Ле Пенийг 40 жил хэлсэн худал үгийг давтаж байна гэв

Ле Пенийг 40 жил хэлсэн худал үгийг давтаж байна гэв


8 жил

Эммануэл Макрон Мари Ле Пений тавьсан Франц улс евро бүсийг орхих саналд хандан “...Чамд ингэж хэлж байгаад харамсалтай байна. Чи бидний өнгөрсөн 40 жилийн турш сонссон худал үгийг хэлж байна. Тэрийг бид нар чиний ааваас ч сонсож байсан” гэж хэлжээ.

Социал либерал намын Эммануэл Макрон Францийн ерөнхийлөгчийн 11 нэр дэвшигчийн телевизийн мэтгэлцээнд оролцох үеэрээ ингэж хэллээ.

Макроны хэлсэн үг Ле Пений аав Жан Мари Ле Пений 1972 онд байгуулсан үндсэрхэг, цагаачлалын эсрэг бодлоготой Насионал Фронт нам руу чиглэсэн байв. Мари Ле Пен энэ намын гишүүн ба 2011 онд аавынхаа халааг авж, намын дарга болсон.

Хоёр улс төрчийг ирэх 5-р сарын ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчид байна гэж тооцоолж байгаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү