Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд Өрхийн эмч нарын оролцоо, чадвар чухал

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд Өрхийн эмч нарын оролцоо, чадвар чухал


8 жил

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөж байгаатай холбогдуулан ӨЭМТ-ийн эмч нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргах арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга хэмжээг цаг алдахгүй авч сурах мэдлэг чавдар эзэмшүүлэх, энэ талаар сургалтыг анхан шатлалын эмч нарт зайлшгүй хийх шаардлагатай байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төв Халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ ажлын хүрээнд  Эрүүл мэндийн хөгжлийн төв,  Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн харьяа НЭМС-тай хамтран “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэгийн судалгааны арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах сургалт”-ын хөтөлбөрийг боловсруулан ӨЭМТ-ийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг 6 дүүргийн ӨЭМТ-ийн дарга нар болон ӨЭМТ-ийн эмч нар, нийт 120 орчим эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа. Уг сургалтад хамрагдснаар өрхийн эмч нар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх аргазүйд суралцан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргаж, бүртгэл мэдээлэл сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх анхан шатлалын тусламж үйлчилгээ сайжрах юм.

Ингэснээр тухайн хүүхдэд эрт арга хэмжээ авч, оношлон, эмчилж улмаар насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байх, эрүүл саруул болоход нь туслах ач холбогдолтой. Мөн дээрх үйл ажиллагааны  гүнзгийрүүлсэн сургалт болох  “Илрүүлгийн өгөгдөл, үр дүнг тооцох аргачлал” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уг сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болох Дүүргийн эрүүл мэндийн төвийн статистикч эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн мэдээлэл хариуцсан ажилтан болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар судалгааны арга зүй, аргачлал болон  илрүүлгийн өгөгдөл, үр дүнг тооцох аргачлалд суралцан,  судалгаа хийх мэдлэг, чадавх нь сайжран мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадавхтай болсонд энэхүү сургалтын ач холбогдол оршиж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү