Беларус Оросын харилцаа сэргэлээ

Беларус Оросын харилцаа сэргэлээ


8 жил

“Орос эргээд Беларусыг жил 26 сая тонн газрын тосоор хангана” гэж Беларусын Гадаад хэргийн сайдын орлогч Владимир Семашко Мягмар гарагт мэдэгдлээ. Ингэснээр энэ сарын 13-аас өмнө Орос улс эргүүлэн Беларус улсыг газрын тосоор хангадаг болно.

Хоёр улсын харилцаа энергийн маргаанаас улам таагүй байв. Владимир Путин Даваа гарагт Александер Лукашенкотой уулзаж газрын тос, байгалийн хийн маргаанаа зохицуулсан юм.

Орос газрын тосоо Беларус руу зөөхийн хариуд Беларус улс 726 сая доллар байгалийн хийн хангамжийн өрөө төлөхөөр тохиролцсон байна.

Түүнчлэн Беларус улс Орос руу жил бүр нэг сая боловсруулсан газрын тос экспортлох албанаас чөлөөлөгдсөн. Тиймээс Беларус улс жил бүр 150 сая Америк долларын ашиг олох боломжтой болжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү