TR-808-ийн нэрт инженер нас баржээ

TR-808-ийн нэрт инженер нас баржээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

 Японы технологийн компани Роландын үүсгэн байгуулагч Икутаро Какехаши нас баржээ. Тэрээр 87 настай байв.

TR-808, TR-909, TB-303 зэрэг электроник хөгжмийн жанрын хувьсалд нөлөөлсөн ‘драмм’ машин, синтезаторыг зохион бүтээсэн Какехашигийн үхэлд дэлхийн нэртэй DJ нар хүндэтгэл үзүүлж байна. 

Инженер Икутаро Какехашигийн бүтээгдэхүүнүүдийг Канье Вестээс Марвин Гей хүртэлх нэртэй уран бүтээлчид хэрэглэж байв. Вест 2008, оны 808s & Heartbreak цомгондоо Какехашигийн TR-808-ыг ашигласан байдаг. Марвин Гейийн Sexual Healing, Витней Хюстоны I wanna Dance with Somebody, Дафт Панкийн Doin it Right, Soul Sonic Force-ийн Planet Rock зэрэг дуунуудад  ч Tr-808 багтжээ.

  Какехаши 2013 онд Грамми шагналыг электрон хөгжимийн технологид оруулсан хувь нэмрээрээ авсан юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү