Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурна

Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурна


8 жил

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.



Азийн түншлэлийн хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зөвлөхүүдийн багийн уулзалт “Туушин” зочид буудалд болж байна.  Харин  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-д оролцохоор Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассерыг Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд хүлээн авч уулзана.



Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д гарын үсэг зурах юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өгч хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү