SpaceX шинэ ажилтнууд авна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Элон Маскийн сансрын аялалын компани SpaceX 500 орчим ажлын байрны зар тавьжээ. Өнгөрсөн долоо хоногийн Falcon 9 пуужингийн амжилттай хөөргөлтийн улмаас ийм шийдвэр гаргасан байх магадлалтай.

Маскийн футуристик компани 44 тасагтаа 473 нээлттэй ажлын байр зарлажээ. Америкт амьдардаг өндөр чадвартай инженерүүд, механик инженер, физикчээс авхуулаад туршлагатай сайн тогоочдыг хүртэл ажилд авахаар болжээ.

физикчээс авхуулаад туршлагатай сайн тогоочдыг хүртэл ажилд авахаар болжээ

SpaceX-ийн шинээр авах гэж буй ажилчдын 313 нь компаний Калифорн дахь төв байранд ажиллах  ба бусад нь Техас, Вашингтон хотуудад ажиллана.

SpaceX-ийн төв байр

Bussiness Insider-ийн мэдээлсэнээр шинэ ажлын байрны 33 хувь нь техникчид, 5 хувийг машинистууд, 5 хувийг нь тусгай мэргэжилтнүүд, 5 хувийг менежер, 1 хувийг захирлын алба эзлэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү