“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна


8 жил

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр өрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг эхлүүллээ.

Уг арга хэмжээг энэ сарын 3-30-ны өдрийг дуустал Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ,Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд “Хүүхдийн эсрэг  хүчирхийллийг таслан зогсооцгооё” өртөөчилсөн сургалт, “Сайн туршлага” 7 хоногийн компанит ажил,  “Цахим орчин дахь хүүхдийн эрх”, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа”, “Хамгаалал дахь хүүхдийн оролцоо”, “Хүүхдийн  эрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү