09:00 цагаас: Улсын Ерөнхий прокурор газрын хурлын заланд Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуроруудын зөвлөгөөн эхэлнэ.
09:00 цагаас: Эрүүл мэндийн хөгжлийн төвд Өрхийн эмч нарт Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх талаар сургалт зохион байгуулна.
10:00 цагаас: Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхимд Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
11:00 цагаас: Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Роберт Глассерийг төрийн ордны зочин хүлээн авах хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзана.
11:00 цагаас:”Монгол ньюс” мэдээллийн төвд Төр хуулиа дээдэлхийг шаардаж “АТОЗ” оффшорыг шалгуулах ард түмний түр зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагаас: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага, Гэр бүлийн радио 104.5 хамтран “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдааныг зохион байгуулах тухай мэдээлэл хийнэ.
13:30 цагаас: "Өнөр бүл" төвийн дэргэдэх Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд Сэргээн засах эмчилгээний төвийн үйл ажиллагааг дэмжиж мэдээлэл хийнэ.
14:00 цагаас: “Туушин” зочид буудалд Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал"-ын нээлт болно.
Архангай аймгийн "Мэлмий" дугуйлангийн сурагчдын "Арын сайхан хангай" гэрэл зургийн үзэсгэлэн Монгол хүүхдийн ордонд нээлтээ хийнэ.