Никоны 100 жил: Сваровски Никон

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Никоны 100 жилийн ой тохиох гэж  байна. Онцгой жилээ тэмдэглэхээр Никон компани камер, линз, дуран зэрэг хэрэгслүүдийнхээ дурсгалт моделуудыг худалдаанд гаргахаар зэхэж байна.

Никон D5 камераа тусгай метал саарал өнгөтэй үйлдвэрлэжээ. 1970-аад оноос хойш тус камерыг сансрын нисигчид хэрэглэж ирсэнийг онцолсон тамгыг камерны сууринд дарсан байна. Харин Никон D500-ийн хувьд 100 жилийн ойн лого, сериал тоотойгоо худалдаалагдана.

 

Никон 100 жилийн ойдоо зориулан Никон Model I-ийн сваровски хувилбар моделыг үйлдвэрлэж байна. Модел I бол дайны дараа Никоныг аварсан камер гэгддэг.

Шинэ бүтээгдэхүүнүүдийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг Никон компани ирэх 6-р сарын 25 буюу төрсөн өдөртэйгөө дөхүүлж зарлана гэжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү