Австралийн судлаачдын харж буйгаар тэдний зохиосон аппликейшин сонсголгүй нялх хүүхдэд ярихыг зааж өгөх чадвартай.
Свинсбюрний их сургуулиас гаргасан GetTalking аппликейшин төрөлхийн сонсголгүй бөгөөд дунгийн суулгацтай нялх хүүхдэд зориулагджээ.
Төрөлхийн сонсголгүй бөгөөд дунгийн суулгацтай нялх хүүхдүүдэд сонссон дуу авиагаа амаараа гаргадаг дуу авиатайгаа холбоход хүндрэлтэй байдаг.
Судалгааны ахлагч Белинда Барнетын охин 11 сартайдаа дунгийн суулгац хийлгэж байсан гэнэ. Барнет охиндоо ярихыг заахын тулд нэг жил зарцуулсан ба маш их хугацаа, давтлага шаардагдсан гэжээ. “Одоо миний охин яриж чаддаг болсон учраас хүүхэддээ ярихыг заах цаггүй гэр бүлд туслахыг би хүсч байна” гэж хэвлэлийн хурлын үеэр дурдсан байна.
Аппликейшин хүүхдийг үг хэлэхэд өөдөөс нь визуалаар хариу үзүүлэх аж. “Хүүхэд дуу чимээгүй сонсож байгаагүй бол дуу чимээ орчинд нөлөөлдөг гэдгийг мэддэггүй” гэж Барнет хэлжээ. Түүний хэлсэнээр ааа, үүү, өөө гэсэн авиа байсан ч аппликейшинээс хариу үзүүлэхээр загварчлагдсан байна.
Свинсбюрний их сургуулийн дарга Рейчил МкДоналд аппликейшины гол зорилго хэрэглэгчдэд туслахад байгаа гэв. Тэдний аппликейшин одоогийн байдлаар хэрэглээнд гараагүй байна.