“ Бурхантын хөндийн 30.000 жилийн өмнө” үзэсгэлэнгийн нээлт боллоо

“ Бурхантын хөндийн 30.000 жилийн өмнө” үзэсгэлэнгийн нээлт боллоо


8 жил

 

 Шинжлэх ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэн, Дархан-Уул аймгийн Музейтэй хамтран “Бурхантын хөндий 30.000 жилийн өмнө” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр морин цагт боллоо. 

c6f558b3a287b7de636fbdd8fc99dd54

Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн сан хөмрөгийн олдвор, цуглуулгаас бүрдсэн үзмэрүүд нь сүүлийн мөстлөгийн үед амьдарч байсан одоо мөхөж сөнөсөн амьтдын ховор сонин олдворууд юм. 

432118b157bf3ecef9a11ee6314e9871

 

Энэ амьтад нь тухайн үед одоогийн Дархан хот байгаа Бурхантын хөндий орчимд амьдарч байсан Шарын гол, Хонгор сумын орчмоос олдсон олдворуудаар батлагдаж байгаа юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Гомбын Батсүхийн олж илрүүлсэн Савагт хирсний толгойн ясыг 2016 оны 10 дугаар сарын 18-19-нд мэргэжлийн баг ирж палеонтологийн тандалт хийж 30.000-10.000 жилд хамрагдах олдвор болохыг тогтоож улмаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн сээр нуруутны лабораторид техник боловсруулалт сэргээн засварлалт хийгдсэний дараа Дархан-Уул аймгийн Музей сан хөмрөгт дээжилсэн нь уг үзэсгэлэнд шинээр дэлгэгдсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү