“Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” шинэ хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Мэрси Кор олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа энэ төсөл хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
“Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөр нь Архангай, Булган, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл гэсэн найман аймагт хэрэгжих юм. Төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр мал эрүүлжүүлэх, хот хөдөөгийн иргэдийн орлогыг дээшлүүлж, залуучуудын ажил эрхлэлтийн дэмжих зэрэг олон ач холбогдолтой юм. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд гурван аймагт эдийн засгийн зангилаа төв байгуулж, зэргэлдээ таван аймгийг “туслах” төв болгож, зангилаа төвүүд үйлдвэрлэл, борлуулалтын шилдэг загварыг хөгжүүлж сурталчилснаар бусад аймгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгч худалдаа эрхлэгчдэд суралцах боломж олгох юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ