АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн гэргий, тус улсын Тэргүүн хатагтай Меланиа Трампийн хөрөг зургийг Цагаан ордонд байршуулсан байна. Энэ талаар Тэргүүн хатагтайн хэвлэлийн албаны дарга Стефани Гришам мэдэгджээ. Тэрбээр уг хөрөг зургийг Цагаан ордны албан ёсны твиттер хуудаст нийтэлсэн байна.
Үе үеийн Ерөнхийлөгчийн гэргий нарын хөрөг зураг Цагаан ордонд байршдаг уламжлалтай юм. Гэрэл зургийг Регине Маукс авчээ.
Тэргүүн хатагтай зургаа авахуулахдаа хар өнгийн хослол өмсч, 25 каратын алмаазан шигтгээтэй бөгжөөр гангарчээ.