Ой тогтоолтын УАШТ болж байна

Ой тогтоолтын УАШТ болж байна


8 жил

Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн Монгол-Японы төвд  болж байна.  Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр болж байгаа урьдчилсан шатны шалгаруулалтад 110 тамирчин бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээнээс 56 тамирчин шалгарч, сүүлийн шатанд өрсөлдөнө.

УАШТ нь нэр, зүс царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хурдны хөзөр зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана.

2010 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь тогтоох чадварыг системтэй арга барилаар хөгжүүлж хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглах боломжтойг харуулах зорилготой.

Мөн  улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршиж байна.

Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтад оролцсон тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэж үлддэг билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү