Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан


8 жил

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, хуурай салхитай байх тул болшозгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр,  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, говь, талын нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр, 7-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уурархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү