Аймаг, нийслэлийн АН-ын даргаар хэн хэн сонгогдов


7 жил

Ардчилсан намын дотоод сонгууль өчигдөр /2017.04.02/ болж, шат шатны дарга нараа сонголоо. Харин өнөөдөр сонгуулийн урьдчилсан дүн мэдээг тус намын удирдлагууд Төрийн ордны “А” танхимд танилцууллаа. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Ингээд намын шинэчлэл дуусч байгаа юм биш. Харин ч маш том шинэчлэлийнхээ үндэс суурийг бид тавьлаа. Цаашид ч олон шинэчлэлийг эхлүүлэх болно. Монголд Ардчилсан нам л анх удаагаа улс төрийн шинэчлэлийг эхлүүлж чадлаа” хэмээн онцоллоо.

Намынхаа дотоод сонгуульд намын гишүүнчлэлтэй 180 мянган хүнээс 152800 гишүүн санал өгөх эрхтэйгээр оролцсоноос гишүүд 78 хувьтай саналаа өгсөн байна. Үндэсний бодлогын хороонд 504 хүн өрсөлдөж 380 хүний нэр тодроод байгаа бол аймаг, нийслэлийн намын даргад нийт 54 хүн өрсөлдөж, ялагчдын нэрс тодорчээ.

Ингээд сонгуульд ялалт байгуулсан гишүүдийн нэрсийг доорх жагсаалтаас харна уу.

 

Аймаг, нийслэл

Сонгогдсон гишүүн /хамгийн олон санал авсан/

1

Нийслэлийн АН-ын даргад

Д.Баттулга

2

Архангай

М.Батжаргал

3

Баян-Өлгий

Е.Зангар

4

Баянхонгор

Д.Ширмэн

5

Булган

Б.Ариун-Эрдэнэ

6

Говь-Алтай

Ц.Нанзаддорж

7

Говьсүмбэр

Д.Сүрэнжав

8

Дорноговь

Б.Батбаяр

9

Дорнод

П.Алтангэрэл

10

Дундговь

Ц.Мөнхбат

11

Өвөрхангай

Хяналтын тооллого дуусаагүй

12

Өмнөговь

Р.Сэддорж

13

Сэлэнгэ

Хяналтын тооллого дуусаагүй

14

Төв

Ц.Мэндсайхан

15

Ховд

Ч.Чинбат

16

Хөвсгөл

Ш.Идэрбаясгалан

17

Хэнтий

Ш.Батдэлгэр

18

Дархан-Уул

Г.Гантулга

19

Орхон

Д.Алтанхуяг

20

Увс

Ч.Чимид

21

Багахангай дүүрэг

Ц.Алтанцэцэг

22

Хан-Уул дүүрэг

Хяналтын тооллого явагдаж байна

23

Чингэлтэй дүүрэг

Г.Баярсайхан

24

Сонгинохайрхан дүүрэг

М.Чинболд

25

Налайх дүүрэг

М.Дашхүү

26

Багануур дүүрэг

Ч.Очирхүү

 

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү