Амьжиргааны түвшин тогтоох судалгааг 119 мянган өрхөд хийжээ

Амьжиргааны түвшин тогтоох судалгааг 119 мянган өрхөд хийжээ


8 жил

 Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааны ажил дөрөв дэх өдөртөө улс орон даяар үргэлжилж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар 600 мянга гаруй өрхөөр орж ажиллах уг судалгааны явц, мэдээллийг өдөр, өдрөөр нэгтгэн гаргаж байна.  Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-ны 24:00 цагийн байдлаар нийт өрхийн 21 хувь буюу 119.8 мянга орчим айл өрхөд хүрч ажиллажээ.

Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Архангай, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Багануур, Говь-Алтай, Багахангай, Увс, Налайх, Чингэлтэй, Баянгол, Хан-уул, Сэлэнгэ, Сонгинохайрхан, Төв, Сүхбаатар, Дундговь зэрэг аймгуудад судалгааг 20-30 хувьд хүргэж ажилласан байна. Хамгийн бага гүйцэтгэлтэй аймаг нь Баянхонгор 3.7 хувь, Дархан-Уул 13.8 хувьтай ажээ.

Мэдээлэл цуглуулахын хамт сангийн шивэлтийг Увс, Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Орхон аймаг, Багануур, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт эхлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар мэдээллийн нэгдсэн санд 4817 өрхийн мэдээллийг шивсэн байна. Мэдээллийн сан дахь алдааны хувийг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар хэм хэмжээ тогтоосон учраас өнөөдөр Сонгинохайрхан, Чингэлтэй, Багануур, Төв, Орхон, Говьсүмбэр аймгуудын шивэлтийг түр зогсоож, гаргаж байгаа алдааг залруулсны дараа шивэлтийг үргэлжлүүлэх зөвлөмж өгчээ. Нийтлэг гарч буй алдаа нь иргэний регистрийн дугаарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын загвараас өөрөөр бичсэн, эцгийн дугаарыг тэмдэглээгүй орхисон, эхийг эцэг гэж тэмдэглэсэн гэх мэт алдаа гарч байгаа аж.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү