Ням гарагт Парисын Плас дэ ла Репабликт Францийн цагдаад буудуулж нас барсан Хятад эрэгтэйг хүндэтгэсэн жагсаал ширүүсчээ. Жагсагчид цагдаа нартай зодоон хийж, сум хэрэглэж эхэлсэний хариуд нулимс асгаруулагч хэрэглэсэн байна.
Өнгөрсөн сарын 26-нд цагдаа нар дөрвөн хүүхдийн аав Шаойо Люгийн гэрийн хаалгыг онгойлгон түүний өөдөөс гал нээсэн байна. Цагдаа нарыг орж ирэхэд Шаойо Лю хайч бариад зогсож байжээ. Люгийн гэр бүлийн хуульч Калвин Жоб Шаойо Лю хэнийг ч гэмтээгээгүй ба цагдаа нар анхааруулга өгөлгүй хаалга эвдлэн орж ирэхэд тэр загас цэвэрлэх гээд хайч бариад зогсож байсан гэж тайлбарласан юм.
Францийн цагдаагийн алба гэр бүлийн маргааны дуудлагаар цагдаа нар ирэхэд Шаойо Лю эсэргүүцэл үзүүлсэн учраас түүнийг буудсан гэжээ. Харин Люгийн гэр бүл тэдний мэдэгдлийг үгүйсгэж, анхааруулга өгөлгүй буудсан гэсэн байна.
Хэрэг болсоны дараа Франц дахь Азийн нийгэмлэгүүд болон арьс өнгөөр ялгаварлахын эсрэг бүлгүүд гээд 6.000 гаруй хүн жагссан. Жагсаалын хоёр дахь шөнө 10 хүн баривчлагдаад байв. Жагсаал тайвнаар эхэлжээ.
Хэрэг болсоны дараа Хятадын засгийн газар Францийн засгийн газарт “Францад амьдардаг Хятадуудын аюулгүй байдал, хуулийн эрх бас сонирхлыг хамгаалах”-ыг анхааруулжээ. Парисын цагдаа нар хэргийг мөрдөж байна.