Монгол, АНУ-ын Ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд бага зардалтай, өндөр үр ашигтай 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Шав тавих ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах болон бусад холбогдох албаныхан оролцсон юм.
БСШУСЯ болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын инженерийн корпусын тусламжтайгаар баригдаж байгаа тус цэцэрлэг ирэх наймдугаар сарын 24-нд ашиглалтад орохоор болжээ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн алба