УИХ-ын хаврын чуулганыг нөгөөдөр буюу лхагва гарагт нээнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ хамгийн тэргүүнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах юм.
Засгийн газраас Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн мэдүүлээд байгаа. Төсвийн тодотголд улсын нэгдсэн төсвийн алдагдал 2.7 их наяд байхаар заасан билээ. Алдагдал өндөр байгаа нь бондын хүүгийн төлбөрийн дарамт их байгаатай холбоотой бөгөөд 2.7 их наяд төгрөгийн алдагдлын 1.3 их наяд нь бондын хүүгийн төлбөр эзэлж байгаа юм.