Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон аймаг, нийслэл, сум дүүргийн дарга нарыг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар зэрэг явагдаж дууслаа. Багагүй хэл ам дагуулж, дотоод сонгуулийг зохион байгуулах хорооноос нэр бүхий хүмүүсийг сонгуульд өрсөлдөх эрхийг нь ч түдгэлзүүлээд амжсан, өнгөрсөн хугацаанд.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг оффшор данстай байсан гэх шалтгаанаар сонгох, сонгогдох эрхээс түдгэлзүүлсэн төв намын шийдвэрийг гаргасан. Харин нутгийн хүүгээ дэмжин Сэлэнгийн Ардчилсан намынхан хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс саналын хуудаснаас С.Баярцогтын нэрийг хасах шийдвэрийг хүлээж авалгүй сонгуулийг зохион байгуулсан аж. Сонгуулийн санал хураалтаар Сэлэнгээс С.Баярцогт ҮБХ-ндоо нэгээр гарч ирсэн байна