Гэрэл зурагчин Стивен Сийгел бидний мэдэх гялалзсан, цэвэрхэн, тохилог Америкаас ондоо орныг дурандаа буулгажээ. Түүний 1980-аад онд авсан Нью Йорк аюултай, эрсдэлтэй бөгөөд харахад хүйтэн сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ Сийгел энэ дүр зургийг илүү нээлттэй, чөлөөтэй Нью Йорк гэж нэрлэсэн бөгөөд 9/11-ны үйл явдлаас хойш тэр шинжээ алдсан гэжээ.
Ghotamist вебблогт өгсөн ярилцлагандаа тэр ингэж дурджээ:
“1980-аад оны Нью Йорк өнөөдрийн Нью Йоркоос хоёр талаараа өөр. Нэгдүгээрт, 1980-аад оны Нью Йорк илүү эрсдэлтэй, бохир, сэтгэл түгшээсэн, илүү аюултай бас замбараагүй газар байлаа. Үүнийг би өөрийн зургаар нэлээн сайн харуулсан гэж боддог. Хоёрдугаарт, 1980-аад оны Нью Йоркийн нээлттэй бөгөөд эрх чөлөөтэй мэдрэмж 9/11-ны дараа алдагдчихсан…эргээд хэзээ ч урьдных шигээ болохгүй байх.”