“Контент Саммит Монголиа 2017” болно


7 жил

“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Монгол Контент” ХХК, “Номадик Комикс” ХХК, “Баяр Агентлаг” ХХК нарын хамтран зохион байгуулдаг “Контент Саммит  Монголиа 2017” арга хэмжээ ирэх 04 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн арга хэмжээ “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа”уриан доор төр, хувийн хэвшил, контент үйлдвэрлэгчид нэг дор цуглан Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой юм байна.

Арга хэмжээнд төр засгаас өндөр ач холбогдол өгөн Гадаад харилцааны Яам дэмжин ажиллаж байгаа бөгөөдИх Британы улсын Монгол дахь элчин сайдын яам, дэлхийн шоу бизнесийн томоохон төлөөлөл Японы “Шова Холдинг” групп зэрэг олон байгууллагууд оролцох юм байна.

Дүрийн бизнесийн талаархи дэлхийн болон Монгол улс дахь хамтын ажиллагааны бодит ажил хэрэг, мэдээ мэдээллийг нэг доороос авах боломж уг арга хэмжээгээр дамжуулан бий болж байна.

Оролцохыг хүссэн хувь хүн аж ахуй нэгж байгууллагууд доорхи линкээр зохион байгуулагчидтай холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

www.contentsummit.mn

Facebook/ContentSummitmn

Утас: 9009-1019, 8808-6325, 8809-2225

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү