Энэ сарын 1-ний өдөр Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр Монгол улсын Үндэсний хэмжээний Анагаах Ухаан, эрүүл мэндийн салбарын сургуулиудын эрдэмтэн, багш нарын чадавхыг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн боловсролын шинэчлэл төслийн хүрээнд АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал, доктор Ажай Сингх хүрэлцэн ирж, Training to Teachers буюу Т2Т (Faculty Development Training Program) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Харвардын Их Сургуулийн судалгаа шинжилгээний албан ёсны нэгж байгууллага болох “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ, Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг зохион байгуулж, Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, академич Л.Хүрэлбаатар тус хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах аж.
Харвардын анагаах ухааны их сургуулийн энэхүү хөтөлбөр нь анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг тэнхимийн болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр явуулдаг. Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан уг хөтөлбөр нь есөн сарын турш үргэлжлэх ба Харвардын Анагаахын Ухааны Их Сургууль дээр хэрэглэгдэж буй заах арга зүйн орчин үеийн техник, Харвардын анагаахын их сургуулийн кэйс болон оролцоон дээр суурилсан, багаар ажиллах чадварыг сайжруулдгаараа онцлогтой. Түүнчлэн, ‘’Critical thinking skills“ буюу шүүмжлэлт харьцуулалтын ур чадварыг эзэмшүүлэх юм байна. Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн 100 хүнд Харвардын анагаах ухааны их сургуулийн сертификат олгох ажээ.
Харвардын анагаах ухааны их сургуулийн "T2T" хөтөлбөр Монголд хэрэгжихээр боллоо
9 жил /2017-04-03 03:46:24 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
1162
2 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
1006
2 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2458
1 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
2189
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77499
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
72152
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд