Баянзүрх дүүрэг “Улаанбаатар Марафон -2017” цомыг аялуулж байна

Баянзүрх дүүрэг “Улаанбаатар Марафон -2017” цомыг аялуулж байна


8 жил

Нийслэлийн Засаг даргын А/147-р захирамжаар жил бүрийн 05-р сарын 3 дахь долоо  хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү “Улаанбаатар Марафон-2017” тэмцээний цомыг Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хүлээн авч харьяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн дунд аялуулах ажлыг зохион байгуулж байна.


Аяны зорилго нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 05 дугаар сарын 20-нд “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах юм. Түүнчлэн “Улаанбаатар Марафон-2017” цом аялах хугацаанд байгууллага, хамт олноос хийж хэрэгжүүлсэн ажил, сургалт, тэмцээн зохион байгуулсан тайлангаа дүүргийн Биеийн тамир спортын хороонд ирүүлэх бөгөөд марафонд идэвхитэй оролцохыг баянзүрхчүүддээ уриалж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү