Мексик 2 сая метр квадрат газар нутгаа Америкаас нэхэх эрхтэй

Мексик 2 сая метр квадрат газар нутгаа Америкаас нэхэх эрхтэй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Трамп Мексикийн хилд хана барих байтугай, харин ч Мексик Америкийг газар нутгийн хэргээр шүүхдэх эрхтэй гэж хуулийн мэргэжилтэн хэлжээ.

Мексик улс Гуадалүпе Хидалгогийн Хэлэлцээрийг цуцлах хэргээр шүүхдэж болно гэжээ. 1848 онд Америк Мексикийг эзлэн түрэмгийлсэн дайныг дуусгахын тулд энэ гэрээний улмаас Мексикийн газар нутгийн бараг хагас нь Америкийх болсон байна. Энэ тухай Мексикийн гэмт хэргийн хуульч Гүйллермо Хамдан Кастро Синхуа агентлагт өгсөн ярилцлагандаа дурджээ.

...гэрээний улмаас Мексикийн газар нутгийн бараг хагас нь Америкийх болсон...

Сүүлийн 30 жилийн турш Хамдан хуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн бүлэгтэй судалгаа хийж, Гаагийн Олон Улсын Шударга Ёсны Шүүхэд хэргийг ярина гэж найдаж байгаа гэсэн байна.

Тэр Синхуа агентлагт хэлсэнээр Мексик улсад “хэлэлцээрийн үед Америкийн булаан авсан 2 сая метр квадратаас илүү газрыг эргүүлж өгөхийг шаардах бүрэн эрх бий”

Мексик улсад “хэлэлцээрийн үед Америкийн булаан авсан 2 сая метр квадратаас илүү газрыг эргүүлж өгөхийг шаардах бүрэн эрх бий”

Хэрэв хэрэг шүүхийн өмнө яригдаж чадвал Мексикийн талд “газар нутгийг сүрдүүлж авсан”-ыг  батлах Америкийн армийн гишүүд, Америкийн ерөнхийлөгчдийн мэдүүлэг, яриаг багтаасан 16 боть бүхий нотлох баримт байгаа гэжээ.

Хэлэлцээрээр дамжуулж Америк Калифорни, Нью Мехико, Аризона, Невада, Юта, Колорада, Виоминг, Кансас, Охлахама гээд бүгд Мексикийн газар нутгийг булаан авсан байна.

Хамдан Мексикт газар нутгаа эргүүлэн авах боломж бага байгаа ч гэлээ өнгөрсөн 168 жил Америк булаан авсан газар нутгийг хэрэглэсний төлбөрийг шаардах боломжтой гэж харж байгаа тухайгаа Синхуад тайлбарлажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү