Мичиганы их сургуулийн судлаачид тархины сканаар толгой мигрейнээр буюу таллаж өвдөхөд допамин багасдаг гэдгийг тогтоожээ. Үүгээр судлаачид мигрейний эсрэг допаминд суурилсан эмчилгээ хэрэглэж болох тухай илүү ойлголттой болох юм.
Өмнө нь судалгааны талбарт мигрейн допамин хоёрын холбоосын тухай ойлголт багатай байжээ. Допамин нь сэтгэлийн хөдөлгөөн, аливааг хийх хөдлөл бас мэдрэмжийг хянаж зохицуулж байдаг тархины нейротрансмиттер.
“...допамин багассанаар эмзэг мэдрэмжийг ихэсгэдэг учраас арьс, булчин бас цусны судасны хэвийн үед өвдөлтгүй эсвэл мэдрэгддэггүй мэдрэмжийн сигналууд өвдөлттэй болдог.” гэж судалгаанд тайлбарлажээ.
Тиймээс мигрейнээр өвдөж байгаа хүний биеийн хэсгүүд өвчтэй, арьсандаа хүрэхэд өвдөлт мэдэрдэг байна.
Судалгааны профессор ДаСилва судалгааны үеэр мигрейнээр өвдөж байгаа өвчтөний допамин багассан ба духанд нь дулаанаар хүрэхэд улам өвдөж байгааг ажиглажээ.
Эрэгтэйчүүдтэй харьцуулвал эмэгтэйчүүдэд Мигрейнээр өвдөх нь илүү тохиолддог. Migraine.com-д гарсан судалгаагаар Америкт мигрейнээр өвдөж байгаа хүмүүсийн 91 хувь ажилдаа явж чаддаггүй эсвэл биеийн үйл ажиллагаа нь хэвийн явагддаггүй гэжээ.
.