Этгээд сахал ургуулах, гивлүүр зүүхийг Шинжаанд хориглолоо

Этгээд сахал ургуулах, гивлүүр зүүхийг Шинжаанд хориглолоо


8 жил

 

Тогтворгүй бус нутагт тооцогддог Шинжаан Уйгарын Өөртөө Засах Мужид хэвийн бус сахал ургуулах, олон нийтийн газарт гивлүүр зүүхийг хориглох шийдвэрийг Бээжингээс гаргасан байна.

Пакистан, Афганистан, Тажикистан, Киргизистан улсуудтай хиллэдэг бүс нутагт амьдардаг уйгар иргэдийн дунд сүүлийн жилүүдэд Исламын экстремист үзэл дэлгэрэх болсноос ийм арга хэмжээ авах болсон гэнэ. Зэвсэгт халдлага гарч, хүний амь нас үрэгдэх хэрэг ч тасрахгүй байгаа юм.

Дээрх хориг маргааш буюу Бямба гарагаас хэрэгжиж эхлэн мөрдөгдөх юм.

Үүнээс гадна Исламын шашны үзэл номлолыг хүүхэд багачуудад гэрээр заах, сургахыг хориглож, шашны агуулгатай нэр шинээр төрсөн хүүхдэд өгөхийг хориглосон байна.

Шинжаанд амьдардаг Уйгар хүн ам нь Исламын шашны суннит урсгалын орчин үежүүлсэн хэлбэрийг шүтдэг. Гэвч сүүлийн жилүүдэд Саудын Араб, Пакистанаас шашны хатуу үзэл номлол нэвтрэх болсноос бүсгүйчүүд нь гивлүүр зүүж, төв засгийн газрын эсрэг үзэл дэлгэрэх болсон юм.

Зарим хэт үзэлтэй уйгарууд Шинжааныг Хятадаас салгаж Зүүн Туркстаны улс байгуулахын төлөө тэмцдэг болоод байна.

Харин тэднийг Бээжингийн эрх баригчид террористууд гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Russia Today

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү