Голландын унадаг дугуйн мэргэжилтэн Брам Моенсын ‘Минимал Баяк’ нэртэй шинэ унадаг дугуй дөнгөж 6.8 кг. Моенсын компакт дугуй энгийн, цэвэрхэн бөгөөд хөнгөн. Дугуй түгжрэлээр дүүрсэн хотын гудамж, хөдөө орон нутгийн байтугай чулуу шороотой замд хүртэл зориулагджээ.
Моенсын минимал дугуйг харахад хэсгүүд нь товойсон мэт биш ба бүтцийг нь жигд маягаар хийсэн байна. Дугуйны кабелиудыг дотогшоо нийлүүлсэн ба тоормосны бариулуудыг жолооны бариул руу оруулжээ.
6.8 кг энэ дугуйны хүрээ, сандал, бариул зэргийг тэр чигт нь нүүрстөрөгчийн бэхжүүлсэн полимер материалаар хийсэн байв. Дугуйг эвхэх боломжгүй ч гэлээ шатаар гарах, автобус руу оруулахад хөнгөн жинтэй учраас хүндрэлгүй.
Хэрэв Моенс бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нийлүүлж чадвал 2.700 орчим еврогоор зарахаар төлөвлөж байгаа аж.