Bluetooth удирдлагатай машин

Bluetooth удирдлагатай машин

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Удирдлагатай машиныг жойстик эсвэл удирдлагаар бус Bluetooth-ээр жолоодох боломжтой болжээ.‘Ultigesture Gesture-Controlled’ ухаалаг машин Bluetooth-ээр дамжин, гарын хөдөлгөөнийг хэрэглэн жолоогдогдох аж.

Bluetooth холболттой бугуйвчинд ARM Cortex M4F процессор, хурдасгалыг хэмжигч хэрэгсэл, гироскип бас соронзон хэмжүүр бий. Эдгээр нь хоорондоо нийлж гарын хөдөлгөөнийг таних ба машин  хамгийн холдоо 20 метр явж чадна.

Жолоодогч гараа дээшлүүлсэнээр машин урагшаа хөдөлж, доошлуулвал ухрана. Гар энэ хоёр чиглэлээр хөдөлвөл машины хурд ихэсдэг. Харин баруун тийш эргэхийн тулд шуугаа цагийн зүүний дагуу мушгиж, зүүн гарын эргэлт хийх бол цагийн зүүний эсрэг мушгих ёстой.

 Хэрэглэгч хүсвэл Андройд аппликейшин ашиглаж машинаа гар утасныхаа хөдөлгөөнөөр удирдах боломжтой. Машин цагт 20 км хурдлах чадалтай. Хоёроос гурван цаг цэнэглэсэн машин 30 минутын турш ажиллана.

Бүх Зураг ©Kickstarter

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү