Мадейрагийн нисэх буудлыг Роналдогийн нэрэмжит болгожээ

Мадейрагийн нисэх буудлыг Роналдогийн нэрэмжит болгожээ


8 жил

Португалын Мадейрагийн нисэх онгоцны буудлыг хөлбөмбөгчин Кристиано Роналдогийн нэрэмжит болгожээ. Ёслолд Португалын ерөнхийлөгч Маркело Ребело дэ Соуса, ерөнхий сайд Антонио Коста, хотын захиргааныхан ирж оролцoв.

Реал Мадридын тоглогч Роналдо 1985 онд Португалын автонамит бүс Мадейрагийн хамгийн том хот Фунчалд төрсөн. 32 настай Кристина Роналдагийн амжилтын түүхийг Мадейрагийхан шагшин магтдаг ба Фунчал хотод түүний музей байрладаг.

Өмнө нь 2006 онд Хойд Ирландын Белфастыг онгоцны буудлыг хөл бөмбөгчин Жеорж Бестийн  нэрэмжит болгож байлаа.

Ёслолын үеэр олны анхаарлыг Роналдагийн хөшөө  татаж байв. Түүний хөшөөг Роналдотай биш Ирландын Ниалл Күийнтэй адил тухай твиттерт жиргэжээ.

Роналдогийн хөшөө ба Ниал Күийн

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү