Европын Өргөн Нэвтрүүлгийн Эвлэлийн дарга Ингрид Делтенрэ Украйны эсрэг хориг тавих боломжтой тухайгаа ярьжээ. Тиймээс Украйны Юлия Самойлавагийн шуугианы улмаас Евровишион 2017-д оролцох эрхгүй болох магадлалтай болж байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт Украйн Оросын тэргэнцэртэй дуучин Юлия Самойловаг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон. Үүнийг ЕӨНЭвлэлээс шүүмжлээд байсан юм.
Украйны тал Юлия Самойловаг 2015 онд Крым рүү шууд Оросоор нэвтэрсэн тул нэвтрүүлэхээс татгалзаад байлаа.
“Евровишионыг улс төрийн тоглоомд ашиглагдаж байгаад би гүнээ харамсаж байна” гэж Делтенрэ хэлжээ. Түүний харж буйгаар Евровишион “ард түмнийг жаргалтай болгож, тэднийг нэгдүүлэх ёстой болохоос, ард түмнүүдийг хооронд нь дайсагнуулах ёсгүй”
Евровишионы зохион байгуулагчид Украйны ерөнхий сайд, ерөнхийлөгч нартай ярилцахаар болсон байна. ЕӨНЭ тэмцээнд Оросыг төлөөлөх Юлия Самойлаваг хиймэл дагуулаар дамжуулан оролцох санал тавьсан ч Оросын талаас татгалзаад байв.