Шинэ Самсунгийн онцлох таван баримт

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил
  1. Galaxy S8, Galaxy S8+ уламжлалт “home button” байхгүй. Энэ товчлуур дэлгэц рүүгээ шилжсэн ба үүний тулд даралт мэдрэгч програм ашиглажээ.

2. Galaxy S8-ын утасны түгжээг нүүр ба нүд танигчаар гаргана. Урд камер 8 мегапиксел, нүүр танигч аутофокустай байна. Гэхдээ сенсор, линзний хувьд S7-той адил.

3. Iphone-ий Сиритэй адил Bixby гэх шинэ төрлийн туслагч нь зураг хайх, газрын тэмдэг таних, онлайн худалдаа хийх үүрэгтэй.

4. Самсунгийн чихэвч 3.5 мм холбогчтой байх бөгөөд хайрцагтай AKG чихэвч дагалдаж ирнэ. AKG чихэвч орчны чимээнээс тусгаарлах ба халаас, цүнхэнд орооцолдуулахгүйн тулд металаар хийгджээ.

5. S8-ийн үнэ ойролцоогоор 1 сая 875 мянган төгрөгөөс, S8+ 2 сая 215 төгрөгөөс эхлэх ба Америкт 4-р сарын 21-ээс худалдаанд гарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү