Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар өчигдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбай болон явган хүний зам дагуух хогийн сав, сандал, хашлагын өнгө үзэмжийг сайжруулан засах ажлыг өрнүүлээд байна. Одоогоор дүүргийн 3, 6 дугаар хорооны ногоон байгууламжийн талбайг засч, шинэчлэн сайжруулаад байгаа юм. Дашрамд мэдээлэхэд, дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирэх сарын нэгэнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн алба