Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан


8 жил

 

        Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна.

2017 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи  баруун зүгийн нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Ерөө голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар  6-11 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

2017 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, 3-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 31-нд болон 1-нд Алтайн салбар уулсаар, 2,3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14  хэм дулаан байна. 

 Эх сурвалж:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү