Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр 3 хорооны 2а байрны урд талд барилга барих нэрээр газар ухаад олон жил болж байгаа асуудалтай газар дээр нь очиж танилцав. Оршин суугчдын хэлж байгаагаар хувь хүн үйлчилгээний зориулалтаар барилга барих зөвшөөрөл аваад ийм байдалд хүргэсэн .
Энэ үеэр дүүргийн Засаг дарга байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзахдаа “Энэ бол нийтийн эзэмшлийн талбай. Тийм учраас дүүргийн зүгээс энэ газарт иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн тохижилт хийх боломжтой гэж ойлгож байна. Харин иргэд та бүхэн ямар тохижилт хийх саналтай байгаагаа хороогоороо дамжуулан бидэнд уламжилах хэрэгтэй . Бид холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.