Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ


8 жил
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаа өнөөдөр 15 цагт хийнэ. Тус хуралдаанаар Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох, Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар салбар хариуцсан сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.
 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай

Ж.МӨНХБАТ

2

Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

3

Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

Г.МӨНХБАЯР

4

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай

Д.ГАНБАТ

5

Талбайн солбицол тогтоох тухай

Ц.ДАШДОРЖ

6

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

7

2016 онд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

Ж.МӨНХБАТ

8

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны       хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар1

Ж.МӨНХБАТ

9

Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

10

Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

11

Газрын нэгдмэл сангийн 2016 оны улсын нэгдсэн тайлангийн талаар1

Г.МӨНХБАЯР

12

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар

Д.ГАНБАТ

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү