Ирэх сарын 2-ны өдөр тодрох Нийслэлийн Ардчилсан намын даргад НИТХ-ын дарга асан Д.Баттулга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж нар нэр дэвшээд байгаа. Тэд туг ч барьсан, тугал ч хариулсан, Ардчилсан хувьсгалд оролцож явсан улс төрчид.
Ш.Түвдэндоржийн хамтран зүтгэгчид түүнийг ардчиллын партизануудынхаа эрхийг хамгаалах тал дээр санаачлагатай ажилладаг гэдэг. Харин НИТХ-ын дарга асан Д.Баттулга нэр дэвшигчийг улстөрч хүнд байх зориг зүрх, тууштай итгэл үнэмшилтэй нэгэн гэдэг.
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жилийн дараа болох нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах хүчирхэг нам болгох чухал үүрэг тэдний хэн нэгэнд таарах нь ойлгомжтой.
Эн тэнцүү хоёр нэр дэвшигчдийн товч намтарыг хүргэж байна.
Дашжамцын Баттулга
Төгссөн сургууль:
1979 онд Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
1979-1984 онд ОХУ-ын Санкт петербург хотын Эдийн засгийн дээд сургууль
Мэргэжил:
Эрчим хүчний инженер, эдийн засагч, Монгол Улсын зөвлөх инженер
Ажилласан байдал:
1984-1985 ДЦС-4-т эдийн засагч
1985-1989 Түлш эрчим хүчний яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
1989-1990 Дархан хотын ДЦС-д ахлах эдийн засагч
1990 онд Дархан хотын Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны орлогч дарга
1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн
1993-1996 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхийлөгч
1996-2000 онд УИХ-ын гишүүн
1998-2000 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2001-2005 онд “Галт гарьд” ХХК-ний зөвлөх
2005-2010 онд УБЦТС компанийн гүйцэтгэх захирал
2010-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга
Шаравдоржийн Түвдэндорж
Төгссөн сургууль:
1985 онд Нийслэлийн арван жилийн 5 дугаар дунд сургууль
1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, радио холбооны инженер
1999 онд Отгонтэнгэр их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр
1999 онд Батлан хамгаалах их сургууль, Хууль зүйн ухааны магистр
2000 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежер
2001 онд Батлан хамгаалах их сургууль, Хууль зүйн ухааны доктор
Мэргэжил:
Хуульч, улстөрч, хууль зүйн ухааны доктор
Ажилласан байдал:
1989-1990 онд Ардын армийн 124 ангид салаан захирагч/дэслэгч/
1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга
1996-1999 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга
1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2000-2003 онд МоАХ-ны дарга
2004-2006 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга
2006-2007 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга
2006-2014 онд МоАХ-ны дэд дарга бөгөөд гүйцэтгэх захирал
2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
2012 оноос УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд
2014 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга