Trainspotting-ийн зохиогч шинэ ТВ цуврал бичиж байна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

1993 оны бест-селлер роман Trainspotting-ийн зохиогч Ирвин Велш шинэ телевизийн цувралын зохиол бичиж байна. Шинэ цуврал эйсид хаус, рейв хөгжмийн үүслээс сэдэвлэгджээ. Энэ тухай Fact сэтгүүлээс мэдээллээ.

Ирвин Велш

Цувралын нэр Ibiza87 ба алдарт DJ Ники Холловей, Паул Оакенфелд, Данни Рамплинг нарын 1987 оноос 1989 оны хооронд Ибиза хийсэн аялал, рейв хөгжмийн хөдөлгөөний тухай өгүүлэх аж.  Тэдний аялал хийсэн үед эйсид хаус Английн клубуудыг эд эзэлж байв.

Киноны гол дүрийн DJ нар хөгжмийн зохиолыг бичнэ. Цувралын нээлтээ хийх хугацаа тодорхойгүй байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү